Wednesday, October 21, 2009

Хархулангийн бөгж (роман) Оршил

Мєнх хааны зарлигаар тємєр гахай жилийн намар Эх нутгаасаа гараад даруй 5 жил болж буй монголын баруун зvгийн их цэрэг арабын их цєлийг гатлан эртний тvvхт Дамаск хотын чулуун хэрмэнд тулжээ. Хєлєг морьдынхоо гvрээний судсыг ханаж цусыг нь шимсээр ангамал цєлийг арайхийн туулсан цэрэг эрс хотоос хараа дєнгєж хvрэх газрын баян бvрдийг тvшиглэн тэнхээжиж, арван гуравдахь єдрєє хотыг дайрсан авч сайтар бэлдэн бэхэлсэн араавын гол хvчин тєвлєрсєн хотын хэрэмнээс галт сум, галт бємбєгєєр харван эсэргvvцэж огтхон ч vл ойртуулах бєлгєє.


Загалмайтны аян дайны гашуун галд хатуужин чангарч европын эрэлхэг рыцариудыг хиар цохин алдар суугаа бадруулсан арабын хvчирхэг дайчид омог чадалдаа эрдэн хэрмийн дотроос уулгалан гарч дайрахаар єндєлзєн авч, хоёрхон жилийн ємнє герман газрын Одер мєрний эрэг дээр франц, германы хамтарсан ялгуусан рыцариудын армийг бут цохисон монголын цэргийг тухай мэдээ авсан арабын хашир жанжид єчvvхэн баянбvрдийг тvшсэн их цэрэг ганцхан сарын дараа хvчээ алдан сарнина гэж тооцоод хэрмийн дотор тэвчээртэй хориглохыг тушаажээ.

Эдvгээ арван гуравдахь хоног дээрээ баян бvрд их цэргийн агтны хєлд талхлагдаж дууссан ба булгийн ундаргыг хамгаалах баг цэргээс бусдыг цєл рvv гаргаж байршуулсан Хvлэгэ хаан мянгатын жанжидыг дуудан хурилдай зарлаж, алтан улсаас авчирсан дариар цэргийн дархцуулын бvтээсэн тэсрэх бємбєгийг хэрмийн хаалганд хэрхэн байрлуулж дэлбэлэх талаар хэлэлцэн бvхийд єєрийн зуун цэргийг эрхий мэргэн харваач болгон сургасан, битvv хуягласан рыцарын нvдийг алдалгvй харвадаг Хархуланг бvгд санацгааж єєрийн саналаа хэлсvгэй хэмээн дуудуулжээ.

Асрын vvд сєхєгдєж цєлийн салхинд гандаж харласан бvгдийн танил царай цухуйгаад, орж ирмэгц дуулгаа аван бєхийн ёслоход нарийн ширхэгээр гєрєн сvлжсэн урт шар гэзгvvд нь сархийн асгарч газар шvргэв. Хархулан даалгаврыг сонсоод зvvн жигvvрийн доод vзvvрт бодолхийлэн суухад жанжид бvгд тэвчээртэй хvлээн дор бvрнээ бодлого бодно. Даалгавар бол энгийн. Тэсрэх бємбєгийг хэрмийн гол хаалганы ёроолд аваачиж тавиад дэлбэлэх. Хэрхэн биелvvлэх вэ гэдэг дээр бvгд санал зєрєлдєх бєгєєд учир нь хохирол дэндvv их амсах байлаа.

Удтал чимээгvй байсны эцэст Хархулан нойрноос сэрэх мэт хамраараа шуугитал амьсгалаад ярьж эхлэв. Жанжид мєн л бодлогширсоор. 3 хоног алдана гэдэг хамгийн хэцvv нь байлаа. Хэрвээ Хархулангийн тєлєвлєгєє бvтэлгvй болбол алдсан гурав хоног дээр нэмж гарах хохирлыг тооцвол 2 дахин их хохирол амсах болно. Хамгийн гол нь дарьт бємбєгєє дайсанд алдах болно.
Гэвч бvгд дайн тулаанд хатуужиж, бие биесийнхээ зориг чадалд итгэсэн баатрууд тул хулчийсангvй, Хархулангийн саналыг дэмжив. 9 алд харанхуй там ухаж Хархуланг шадар долоон цэрэг, хvнс усны хамт хийгээд нvхний амыг битvvлж элсээр дараад агаар орох хоолойг гэрэл тусахааргvй тахиралдуулан шургуулав.

Гурав хоногийн турш монгол цэргvvд жижиг жижиг багаар ээлж дараалан завсаргvй довтолж, дамаск хотынхныг огтхонч цурам хийлгэсэнгvй. Монголчууд энэ хооронд газрын тос олж, галт сумаар єдєр шєнєгvй харвасаар хот тvймэрт автах аюулд нvvрлэснээр арабчуудад тvймэр унтраах бас нэгэн ажил нэмэгдэж, нойр хоолгvй нvдэлдэж байлаа.
Гуравдахь єдрийн vдээс хойш Хархулангийн зуут хотын гол хаалганы цамхаг руу довтлон харвалдсан агаад хэрмийн дээгvvр цухуйсан толгой бvрийг алдалгvй онох тул цамхагийн цэргvvд ихэд сандарч хамаг галт бємбєгєє хэрэм давуулан шидэж дуусаад байтал ашгvй харанхуй болохын алдад монголчууд баахан vхсэн морьдоо vлдээгээд буцжээ.

Гэдэс дотрыг нь авсан морины хєндий цээжинд нvдээ битvv боосон Хархулан нум сумаа тэврээд єдрєєс хойш хэвтжээ. Шєнє болсон бололтой тулалдааны чимээ намжиж анир чимээгvй орчин ноёрхоход ахин нэг тvм хvртэл тоолон хvлээгээд нvднийхээ боолтыг авч морины гэдэсний завсраар харанхуйг ширтэн тэмдэгт дохиог хvлээнэ. 3 хоног харанхуй нvхэнд унтаж нойр ханан амарсан бєгєєд харанхуйд дассан нvд нь єчvvхэн хєдєлгєєн гарахыг ч мэдэрнэ гэдэгт итгэлтэй байлаа. Хажуугийн морьдын гэдсэнд итгэлт долоон нєхєр нь хоёр хоёр тогоон дарьтай бємбєг тэврэн хэвтэж байгаа.

Єєрийн овгоос тэр арван нєхрєє толгойлон 5 жилийн ємнє мордсонсон. Мєнх тэнгэрийн зарлигийг биелvvлэхээр єрнийг тэмцэн тулалдсан их аяны замд тэд гурван нєхрєє харийн нутагт оршуулсаан. Алдар нэр, арвин баялгийг мєрєєдсєн арван найман настай тэд тєрсєн нутаг Хантайн нурууныхаа шил дээр арван нэгэн чулуу овоолоод Мєнх хааны зарлигаар Хархорумыг чиглэн мордохдоо арван нэгvvлээ эргэж ирнэ гэж овгийнхондоо амласан. Цагаан сvvгээ єргєн хоцорсон хєгшин эх, Сумчилхэн гэргий нь нvдэнд нь харагдах шиг болов. Тvvнд алдах эрх байхгvй. Ахин монгол эрсийн яс харийн нутагт нэмж vлдэхийг тэр тэвчихгvй.

Алсад цахиур хавиран оч vсрэх нь тодхон харагдав. Морины гэдэснээс чимээгvй мєлхєн гараад харвал vvрийн vнэгэн харанхуйд хажуугийн морьдын гэдэснээс хар хувцас ємсєж нvvр гараа хараар будсан нєхєд нь бvртэлзэн гарч харагдав. Тэд нэхий дэгтий ємссєн тул огт чимээгvй сvvдэр мэт холдсоор хэрмийн хаалганд хvрч зєєлєн хар ууттай тогоонуудыг эрэмбийн дагуу єрєєд хаалганаас холдон хэрмийн ёроолыг даган явсаар бvрмєсєн харагдахгvй болов. Хэрмийн дээрх харуулууд мєн л тvрvvчийн цахиурын очийг ажигласан бололтой хєдєлгєєн орсон боловч ядарч туйлдсан тэд юу ч харахгvй байгаа бололтой.
Дахиад зуу тоолон хvлээв. Нєхєд нь одоо хангалттай холдсон байх ёстой. Vvр шєнийн зааг тvнэр харанхуйг нэвтлэн vvрийн цолмон гарч ирэхийг тэр хvлээж байлаа. Ганцхан одны гэрэл тvvнд хангалттай. Хархулан сумаа хийж харлаг тэхийн эврээр нааж хийсэн хатан хар нумаа эвшээлгэн татлаа.
“Нэгэн vзvvрт сэтгэлээр тємєр хэрмийг ч нэвтэлнэ.

Нэгэнт vрэгдсэн андаа дурсахад хvрэл зvрх ч хайлна.”
Vл харагдах тэнгэр газрын савслагаас vvрийн цолмон чимээгvй цухуйх тэр агшинд хаалганы ёроолд харлах тогоон бємбєгvvдийн голд бялтны толгой гялтасхийн vзэгдмэгц сумаа тавиад нvдээ анив.
Толгой дээр тэнгэр дуугарвуу гэлтэй нирхийх их дуу гарч, аниатай зовхины цаанаас нvд гялбам гэрэл нэвт цохих шиг болох vед харь хэлээр хоолой шахан бархиралдах чимээтэй зэрэгцээд монгол цэргийн уухайн дуу, газар доргиох морин тєвєргєєтэй давхцан сонсогдлоо.

Хvлэгэ хаан Хархуланг мянган цэргийн жанжин, тvvний долоон нєхрийг зуутын ноён болгох зарлиг буулгав.
Аян дайны олзны оргил дээж болсон арабын халифийн титэм дээрх чандмань гурван очир эрдэнийг алтан бєгжтэй ширэн эрхийвчид шигтгэн хийлгэж Хархуланг шагнахаар хурилдайн жанждаас нэгэн дуугаар хуувь нийлэн шийджээ.
Дамаскийг эзэлснээс хойш хэдхэн сарын дараа Мєнх хаан тэнгэр хальсан тухай гашуун мэдээ євєртєлсєн буухиа элч довтолгон ирснээр монголын их цэрэг эх нутгийн зvг хєлгийн жолоог эргvvлсэн ажгуу.

2 comments:

  1. Энэ ном худалдаанд гарсан уу хаанаас авах бэ Сургийн сонсоод сар болжийн

    ReplyDelete
  2. ganaa_1919@yahoo.com хэлж өгч туслаарай найзаа

    ReplyDelete