Wednesday, October 21, 2009

Хайртдаа сэтгэлээ илэрхийлэх 12 “Романтик” алхам

Сэтгэлзүйчдийн үзэж байгаагаар хайртдаа сэтгэлээ илэрхийлэх гэж толгойгоо тэгтлээ их гашилгаад хэрэггүй гэнэ. Учир нь эрчүүд маш өчүүхэн зүйлээс сэтгэлийн ханамжийг авдаг, таныг бүрэн мэдэрдэг ажээ. Түүнийхээ төлөө хийж байгаа их бага ямар ч үйлдэл таны түүнд ямар их хайртайг байнга илэрхийлж байдаг юм шүү. Доорх зөвлөмжүүд бага ч гэсэн нэмэр болно гэж найдаж байна.
1. Эмэгтэйчүүд чихээрээ, эрчүүд ходоодоороо дурладаг гэдэг шүү дээ. Тэгэхээр түүнийхээ дуртай хоол, зууш, амттан мөн дарсыг нь ч гэсэн бэлтгээрэй.
2. Түүнд хайртайгаа илэрхийлэн сэтгэлийнхээ илэрхийлэл болсон шүлэг, мэндчилгээний карт, далд үгсийг илгээ.
3. Түүнд хайртай гэдгээ илэрхийлсэн хайрын захиа бичиж түүний хувцсанд ч юм уу түүнд аль болох ойр зүйлд, харагдахаар ил газар тавиарай.
4. Хамтдаа амьдардаг бол хайртаасаа асууж зөвшөөрөл авалгүйгээр түүнийхээ хувцасыг угааж, түүний гэсэн бүхнийг эмхэлж цэгцэлж гэнэтийн бэлгийг барьж байгаарай.
5. Мөн, усанд орох бэлтгэлийг нь хангаж ванандаа ус гоожуулж, анхилуун үнэрт лаагаар чимээрэй.
6. Биеийг нь амрааж, тайвшруулах, таатай мэдрэмжийг төрүүлэх массажийг хийж өгөөрэй.
7. Хайртыгаа жолоо барьж яваа үед нь гарыг нь алгуурхан илбэн хайртай гэдгээ ялдам энхрийхнээр шивнээд үзээрэй.
8. Өглөө бүр түүнийгээ ажилдаа явахад нь зөөлнөөр илбэн үнсэж, тэврэн үдэж байгаарай. Энэ нь мэдээж хайртын тань болоод таны тухайн өдрийн сэтгэл санаа, ажил байдалд гайхалтай өөрчлөлтийг мэдрүүлэх болно. Гэхдээ байнга нэг хэвийнээр биш өглөө бүрийг шинэлэг хэлбэрээр үдэж заншаарай.
9. Түүн рүүгээ залгаж орой түүнийгээ ирэхэд гайхалтай зүйлийг мэдрүүлэх болно гэсэн утга бүхий далд үгсийг шивнээрэй.
10. Заавал баяр ёслолын үеэр ч биш амьдралаа илүү утга учиртай, түүнийгээ гэсэн гэгээн хайраар бялхуулах гайхалтай гэнэтийн бэлгүүдийг түүндээ барьж байгаарай.
11. “Би чамдаа хайртай” гэсэн сэтгэлийн нандин үгээ уруулын будгаар угаалгын өрөөнийхөө толин дээр, түүнд харагдахуйцаар үнсэлтийн хамт бичиж үлдээх нь түүнд ямар санагдах бол?
12. Хамгийн гоё гарсан зурган дээрээ хайраа илэрхийлэн хөргөгчин дээрээ эсвэл түүний орны хажууд магадгүй ажил дээр нь ч юм уу тавиарай.

No comments:

Post a Comment