Wednesday, October 21, 2009

Ухаалаг эмэгтэйн зайлсхийдэг 5 зан чанар

Нэг.
Найз залуу, эр нөхрөө өөр бvсгvйтэй хардаж, уурлаж бухимдан хэрvvл маргаан vvсгэх. Хардалт бодитой байсан ч ухаалаг эмэгтэй юуны өмнө шалтгааныг нь олохыг чухалчилдаг.

Хоёр.
Аав ээж, ах дvv, төрөл төрөгсдийг нь доромжилж гутаах. Ямар ч ширvvн хэрvvл гарсан ухаалаг эмэгтэй удам судар, гарал vvслийг нь хөнддөггvй.
Гурав.
Бусадтай харьцуулж доош нь хийх. Ухаалаг эмэгтэй хэзээ ч энэ сэдвийг хөнддөггvй. Хөрш Дорж машинтай болсон байг л даа. Гэвч нөхөрт чинь vvнээс илvv чадвар авъяас байгааг бvv vгvйсгэ.
Дөрөв.
Найз нөхдийнх нь дунд маргаан vvсгэх, тэдний хажууд зэмлэх, чанга дуугаар буруутгах. Туршлагатай эмэгтэйчvvд бусдын хажууд өөрийн залуу /нөхөр/ - гаа хэзээ ч /тvvний буруу байсан ч/ зэмлэдэггvй.
Тав.
Найз залуу /нөхөр/ - гаа өмчлөх гэж зvтгэх найз нөхөд, дуртай хоббигоос нь холдуулах гэж муйхарлах. Ухаалаг эмэгтэй нөхөр, найз залуугийнхаа дуртай хоббиг зөв тийш нь залахад дэмжлэг vзvvлэх, найз нөхдөө сонгоход нь тусалдаг. Тэр хэзээ ч өөртөө бvх анхаарлыг нь хандуулах өмчлөх гэж зvтгэдэггvй.

No comments:

Post a Comment