Sunday, November 29, 2009

Эрхэмсэг бүсгүй минь таны мэдэхгүй олон нууцаас...

Эмэгтэй хүний мөрдвөл зохих 15 зарчим



1. Хааяа баярлаж, догдолсон сэтгэлээ ил гаргах нь зүгээр. Хэтэрхий их хүсэл мөрөөдөл, сэтгэл догдлол амархан унтардгийг бүү мартаарай.

Өөрийгөө сонжоорой...

Ид шид чиний хувьд?




Чи ид шид юм уу, далд хүчинд итгэдэг үү? Эсэхүл энэ бүхнийг оргүй зүйл гэж боддог уу? Энэ мэт асуултад доорхи сонжоо хариулт өгөх болно. Харин хоромхон ч бодолгүй шууд хариулаарай.

Та ганцаарддаг уу?

Ганцаардал
Хүмүүс яагаад ганцаарддаг вэ?

Ганцаардах нь эмгэг үү, эсвэл утга учир уу? Тодорхойлж, тооцоолж боломгүй олон янзын агшин хүний амьдралд тохиолддогийн нэг нь ганцаардал. Yүнийг хэрхэн даван туулахаас л бидний цаашдын амьдралын гэрэл асах уу, бүдгэрэх үү гэдэг нь шалтгаалдаг.

Та хэр хувиа хичээгч вэ?

Дотроо байгаа хувиа хичээсэн зангаа хүлээн зөвшөөр
Өөрт байгаа хувиа хичээсэн чанараа хүлээн зөвшөөрвөл амьдралын зөв зам өмнө чинь дурайх болно.
Хүмүүс “хувиа хичээгч” гэдэг үгэнд маш дургүй байдаг. Тийм учраас өөрөөсөө бусдыг боддоггүй, хувиа хичээдэг хүмүүсийн дурладаг мөнгө, нэр алдар, олны танил болох зэрэг зүйлд өөрөө ч мөн адил дуртай мөртлөө нөгөө талаар тэдгээр зүйлүүдээс татгалзаж байдаг.

Та хүнийг хэр таньж чадах вэ?

Эсрэг хүйстнээ танин мэдэхүй



Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн хооронд ямар ялгаа байдаг вэ??? За мэдээж гадаад төрх бие эрхтэний хувьд зарим нэг ялгаа бий. Үүнээс гадна байгаль ертөнцөөс заяасан маш олон “ил бус, өөрчлөгдөшгүй” ялгаа байдаг юм байна. Энэ ялгаагаа мэддэггүйн улмаас залуухан хосуудын дунд үл ойлголцол, зөрчилдөөн үүсдэг гэнэ шүү. /надад ч тохиолддог/ Тэгэхээр хүн бүр уншвал зохилтой болноо. Профессор Хүрэлийн Сүхбаатар хэмээх мэргэн өвгөн ах маань эрдэмтэн мэргэдийн санаа, ардын ухаан, өөрийн судалгаан дээр үндэслэн дараах байдлаар жагсаан бичжээ.

үс чинь унаад байна... ???

Үс чинь унаад эхэлбэл дархлаа муудсаны шинж



Өөртөө анхаарал тавихгүй явсаар элдэв өвчнөө газар авахуулах явдал цөөнгүй. Хэрвээ та өөрийгөө жаахан л хянаж чадвал зарим нэг өвчнөө дөнгөж эхэлж байхад нь барьж авах боломжтой. Дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулаад үзээрэй.

Та үсээ эрүүл сайхан байлгая гэвэл анхаарлаа наашаа хандуулна уу

Үсэнд хэрэгтэй топ 5 хүнсний бүтээгдэхүүн

Үс сайхан бол зүс сайхан гэдэг байхаа. Сайхан эрүүл үстэй байхын үндэс нь бидний идэж хэрэглэж байгаа хүнтэй зайлшгүй холбоотой. Мөн үс арчилгааны бүтээгдэхүүн авахдаа орц найрлага дээр нь анхаарлаа хандуулаарай. Сайхан эрүүл үстэй байхын нууц болох үсэнд хэрэгтэй топ 5 хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

Үс сайхан бол зүс сайхан

Үсний өнгө, будалт
Эмэгтэй хүний хувьд үс будахыг байж боломгүй зүйл гэж үздэг байсан тэр цагийг төсөөлөх аргагүй юм. Аз болоход өнөө үед энэ бүхэн улиран өнгөрч, та өөрийн үсээр янз бүрийн өнгө хэлбэр донжтой болгон туршилт хийх боломжтой болжээ. Одоо танд хамгийн чухал нь өнгөний сонголтоо зөв хийх л үлдэж.

Friday, November 27, 2009

Таүнэртэнд хэрхэн ач холбогдол өгдөг вэ???

Хайртай хүнтэйгээ уулзахдаа нэг л үнэртэн түрх

Английн Cosmopolitan сэтгүүлээс 4000-аад эрчүүдийн дунд явуулсан судалгаагаар бүсгүйчүүдийн үнэр эрэгтэй хүний анхаарлыг татаж өдөөгөөд зогсохгүй түүний зүрх сэтгэлийг үүрд эзэмдэхэд тусалдаг гэдгийг баталжээ.

Бүх зүйл зөвхөн таниас л шалтгаалана...

Хэрхэн эрчүүдийн харцыг булаах вэ?

Гоо сайхан төгс төгөлдөрт тэмүүлэгч эмэгтэйчүүдийн ганц хүслэн нь эсрэг хүйснийхэндээ үзэсгэлэнтэй харагдах явдал юм. Охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд эрчүүдийг өөртөө татах гэж өчнөөн цаг зав, хүч хөдөлмөрөө зардаг ч ихэнхийнх нь чармайлт талаар өнгөрдөг.
Шинэ жилийн үдэшлэгт өөрийгөө хэрхэн бэлдэх вэ?
Хамгийн шинэлэг, хамгийн дурсамжтай шинэ жилийн баярын үдэглэгт хүн бүр өнгөлөг байж, сайхан харагдахыг хүсдэг. Монголын нөхцөлд ялангуяа сарын эцэс гээд эцэс төгсгөлгүй ажилд дарагддаг учраас баярын үдэшлэгт өөрийгөө бэлтгэх үеэр та их ядарсан байдаг гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Энэ үеэр махлах хүмүүсийн сэтгэл зүй ихээхэн тавгүй байдалд орж сандардаг. Та энэ баяраар хамгийн сайхан бүсгүй, залуу байх болно. Танд ердөө л 7-хон хоног байхад л хангалттай…

Танд л гэж хэлэхэд...

Өөрийгөө хүндэлдэг хүн чанартай гутал өмсдөг



“Өөрийгөө хүндэлдэг хүн чанартай гутал өмсдөг” хэмээх бичигдээгүй хууль хэзээнээс мөрдөгдөж эхэслнийг хэн ч мэддэггүй. Гэхдээ л таны шүүгээн дэх хамгийн чухал зүйл бол гутал. Бүсгүйчүүд бусдыг харц гүйлгэн харахдаа гутлыг онцлохоо мартдаггүй. Тиймээс ч эр хүний хувцас загварын хамгийн чухал хэсэг бол гутал. Хэрэв та гутлын ертөнцийн нууцыг хараахан тайлж амжаагүй бол танд доорх зүйлсийг зөвлөе.

Wednesday, November 18, 2009

Та бусдад хэрхэн нөлөөлдөг вэ?

Бусдад буруу сэтгэгдэл төрүүлдэг 23 үйлдэл

Бидний биеийн хөдөлгөөн бидний санаа бодлыг бусад хүмүүст илэрхийлж байдаг. Хичнээн үг хэлээр худал хэлэх боловч биеийн хөдөлгөөн хэзээ ч худал хэлдэггүй. Тэгвэл бид өөрийн мэдэлгүй буруу хөдөлгөөн хийдэг ба өөрийн мэдэлгүй хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлж байдаг. Тэгвэл мэдээж биеийн хөдөлгөөнөөрөө эерэг дохиог өгж сурах нь маш чухал чадвар болох юм.

Ухаалаг эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ?

Бүх талаараа арван хуруу тэгш эмэгтэй байх нь чухал биш харин хир зэрэг ухаантай эмэгтэй вэ гэдэг нь чухал

Төгс төгөлдөр байх нь аз жаргалтай амьдралын баталгаа биш.
Хорвоо ертөнц бүхэлдээ л мундаг, ухаантай, төгс төгөлдөр хүмүүсийн гарт байдаг мэт санагддаг билээ. Багаасаа толгой сайтайгаараа бусдадаа шагшигдаж Америкийн дэлхийд нэртэй их сургуульд элсэн орсон эмэгтэй, аав нь дипломатч байсан учраас таван орны хэлээр чөлөөтэй ярьдаг эмэгтэй, бизнесийн ухаан, авъяас чадвар нь гайхалтайн ачаар гучин насандаа баяжсан эмэгтэй...

Охидод илгээх нууцхан шивнээ

Хорин насандаа бүхнийг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн хийж чадвал гучин насандаа зовох юмгүй амьдарна

Хүн бүр эрт орой хэзээ нэгэн цагт хувиа хичээгч болон хувирдаг
.”Амьдрал гэдэг зовлон”
Будда бурхны хэлсэн энэ үгийг иш татсан татаагүй хүн бүхэнд амьдрал гэдэг амаргүй даваа. Гэтэл гуч гарсан насны хүмүүс, ялангуяа эмэгтэйчүүдийг хараад байхад тэд амьдралын зовлон бэрхшээл дунд өөрийн хувиа хичээсэн зангаа хүлээн зөвшөөрч чадахгүй, харин ч бүр тэр зантайгаа тэмцэж шаналж байдаг.