Wednesday, October 21, 2009

Гоо сайхан байхын нууц

Ямар ч өөгүй, гоё сайхны тухай ойлголт тун ч харьцангуй юм. Зарим хүний бүх эрхтэн сайхан зөв, тэгшхэн юм шиг атлаа гоо сайхныг нь гайхан шагшмааргүй тохиолдол цөөнгүй байдаг шүү дээ.

Сайхан хөлний нууц

Хөлөө сайн амраах нь ядаргаанаасаа бүрэн ангижрах нэг үндэс болдог. Мэдээж сайхан хөлтэй байхыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж үгүй. Сайхан хөлтэй байхад арчилгаа маш чухал. Доорх зөвлөгөөнд анхаарлаа хандуулаад үзээрэй.

Хумс арчлах урлаг

Хумс бэхжүүлэгч
Зөөлөн, хугарамтгай хумсыг бэхжүүлэх хамгийн шилдэг арга бол давстай ванн юм. Өөрөөр хэлбэл, хүнсний эсвэл иоджуулсан, далайн давстай усанд дүрнэ гэсэн үг юм. Энэхүү давсны уусмалыг 1 цайны халбага давсыг 60 мл буцалсан усанд уусгаж бэлтгэнэ. Давс нь 10-15 минутын дотор бүрэн уусах ёстой. Давсыг бүрэн ууссаны дараа усаа 40 хэм хүртэл бүлээтгээд 20-30 минут хумсаа дүрнэ. Ингэхдээ савтай усаа алчуураар бигнээрэй.

Залуу сайхнаараа байхад чинь хэдхэн зүйл зөвлөе

Эмэгтэй хүний насыг харагдаж байгаагаар нь дүгнэдэг гэдэг. 20 насанд 60-тай юм шиг, 60-тай хэрнээ залуу эмэгтэй мэт хөнгөн шингэн, гуалиг, амьдралын эрч хүчээр дүүрэн хүн байх нь бий. Залуу насаа удаан хадгалахын тулд амьдралын хэв маяг, дадал зуршил, хооллох дэглэмээ эргэн харахад гэмгүй.

Жуулчдад зориулсан 20 зөвлөгөө

Аялна гэдэг бол нэг талаасаа зугаатай хэрэг боловч зарим тохиолдолд уур ундууц ч хvргэнэ. Хэрвээ та албан томилолт, амралтаар ч юм уу эсвэл оюутан солилцооны шугамаар гадаадын улс орныг зорих гэж байгаа бол жижиг гэхгvй зvйлийг анхааралдаа авч сайн хэмнэлттэй байхад илvvдэхгvй.

Хол байгаа хосуудад тохиолддог асуудлууд

Хол байгаа хосууд бие биенийхээ дэргэд байхгүйгээс зөндөө л асуудал үүсдэг.
1. Хэт амархан гомдох, мэйл хүлээж өөрийгөө зовоох: урьд нь огт төсөөлж ч байгаагүй тийм л үлбэгэр амьтан болж орхино. Мэйл ирээгүй байгаа бол мартаж байгаа юм байна гэж санаагаа зовооно.

  • 2. Нулимсны үйлдвэр: Над шиг хүнд хол байх нь удаан, их нулимс гаргаж уйлж сурахад хүргэдэг. Бүрхэг өдөр, бороотой өдөр, цастай өдөр зүгээр л уйлах энүүхэнд. Уйлуулах гол шалтгаанууд гэвээс хайртай хосууд, уянгын кино, дуу, клип үзэх, архи уух, Баярын өдөрүүд тохиох, хагас бүтэн сайн өдөрүүд,
  • 3. Найз нөхөд, ажлынхан, танилуудын дэмий үгс: Хэзээ ирнэ гэж хүлээж байгаамбээ, чи ч тэнэг амьтан юм даа. аягүй бол нөгөөх чинь тэнд нэг юмтай болчихоод чамд хэлэхгүй байгаа даа, ихэнхдээ гадаад явагсад нөөц үлдээж байдаг байхгүй юу гэсэн үгсийг байнга л сонсоно. Залуу сайхан насаа ингэж үржихаар энд сонголтоо аривжуулаад байж байгаач гэсэн муу ёрын үгс их хэлэх тул автахгүй тэсэх хэрэгтэй
  • 4. Өөрийгөө өрөвдөх: Би гэж яасан азгүй хүн бэ? хүмүүс нэг газар хамт ажилдаг хүндээ дурлаад сайхан байхад би л гэж ингэж зовох үйлтэй гэж ирээд л өөрийгөө өрөвдөх нь нөгөө хүндээ тунирхаж бас зовооход хүргэдэг.
  • 5. Гоо сайхандаа анхаархаа болих: энд хэн намайг харахын, би хайртай хүнээ хүлээж зовж байхад энэ тэр гэсэн нөгөө нэгэн хэвийн хүлээлт дундаа өөрийгөө гаргуунд хаях нь элбэг тохиолдсон шүү. Энийг буруу гэж мэдсэн хэрнээ л залхуураад байдийн байлээ өөрийн эрхгүй. Бас дээр нь гое хувцас өмсөх, дэлгүүр хэсэх сонирхол эрс буурна.
  • 6. Намайг хүлээж чадахгүй өөр хүнд дасчих вий гэсэн бодол хамгийн түрүүнд зовоодог. Учир нь эмэгтэй хүн дасаж дурладаг гэдэг болохоор итгэх хүсэлгүй ч гэсэн бодогдоод хэцүү байдаг юм.
  • 7. Хүлээсээр байгаад хайртай эмэгтэй минь тэвчээр алдан өөр хүнд дурлахгүй ч гэсэн зовж шаналаж байгаадаа намайг үзэн ядах вий гэж айдаг. Хэдий хайртай ч тэрэнд минь төдий чинээ хэцүү байгааг мэдэх учраас үзэн ядагдахаас айх айдас төрж эхлэнэ.
  • 8. Хардалт. Хичнээн итгэж байгаа ч хэн нэгэн муу ёрын этгээд хардах сэтгэл өөрийн эрхгүй төрүүлдэг. Маш жижигхэн энгийн зүйл хүртэл хардахад хүргэдэг. Ажилдаа орсон хүний тухай ярихад хүртэл хардана. Эр хүнтэй холбоотой бүх зүйл хардахад хүргэнэ. Мэссэнжерээр хэлж байгаа энгийн үгс хүртэл хар төрүүлдэг болж, offline эсүүл майл ирэхгүй удах л юм бол бүх зүйлийг ургуулж бодно.
  • 9. Хол байгаа хосууд бие биенээ төсөөлж байгаа төсөөлөл очих үед өөр байх вий. Энэ хүнийг шал дэмий хүлээж байсан байна даа гэж бодогдчих вий гэж айна.

Гоё үгтэй дуу шүү

Номинталст - Чамайг санахдаа


Санаж байна уу хайрт минь,
Чи бид хоёр анх танилцаж байхад
Сайхан дуу чамдаа аялж өгснийг
Харин одоо чи минь алс хол байхад
Хааяа тэр дууг сонсоход сэтгэл минь тайвширдаг

Ертөнцийн хөөрхөнүүд

Нүүрний будгийг удаан байлгах арга

Халуун бүгчим орчинд удаан байхад нүүрний будаг /ялангуяа нүд, зовхиний харандаа, тень/ бүдэгрэх урсах нь бий. Иймд үдэшлэг цэнгүүнд очихийн өмнө доорх зөвлөмж таньд тустай.

Нарны хамгаалалт бүхий будалт

Будалт болгоны суурь нь нарны хамгаалалтын тос болно. Өөрөөр хэлбэл жирийн чийгшүүлэгч тосныхоо оронд нарны хэт ягаан туяанаас хамгаалах тосыг хэрэглэж болох бөгөөд ингэснээр танд ямар нэгэн таагүй байдал үүсэхгүй.

Хайртдаа сэтгэлээ илэрхийлэх 12 “Романтик” алхам

Сэтгэлзүйчдийн үзэж байгаагаар хайртдаа сэтгэлээ илэрхийлэх гэж толгойгоо тэгтлээ их гашилгаад хэрэггүй гэнэ. Учир нь эрчүүд маш өчүүхэн зүйлээс сэтгэлийн ханамжийг авдаг, таныг бүрэн мэдэрдэг ажээ. Түүнийхээ төлөө хийж байгаа их бага ямар ч үйлдэл таны түүнд ямар их хайртайг байнга илэрхийлж байдаг юм шүү. Доорх зөвлөмжүүд бага ч гэсэн нэмэр болно гэж найдаж байна.
1. Эмэгтэйчүүд чихээрээ, эрчүүд ходоодоороо дурладаг гэдэг шүү дээ. Тэгэхээр түүнийхээ дуртай хоол, зууш, амттан мөн дарсыг нь ч гэсэн бэлтгээрэй.
2. Түүнд хайртайгаа илэрхийлэн сэтгэлийнхээ илэрхийлэл болсон шүлэг, мэндчилгээний карт, далд үгсийг илгээ.
3. Түүнд хайртай гэдгээ илэрхийлсэн хайрын захиа бичиж түүний хувцсанд ч юм уу түүнд аль болох ойр зүйлд, харагдахаар ил газар тавиарай.
4. Хамтдаа амьдардаг бол хайртаасаа асууж зөвшөөрөл авалгүйгээр түүнийхээ хувцасыг угааж, түүний гэсэн бүхнийг эмхэлж цэгцэлж гэнэтийн бэлгийг барьж байгаарай.
5. Мөн, усанд орох бэлтгэлийг нь хангаж ванандаа ус гоожуулж, анхилуун үнэрт лаагаар чимээрэй.
6. Биеийг нь амрааж, тайвшруулах, таатай мэдрэмжийг төрүүлэх массажийг хийж өгөөрэй.
7. Хайртыгаа жолоо барьж яваа үед нь гарыг нь алгуурхан илбэн хайртай гэдгээ ялдам энхрийхнээр шивнээд үзээрэй.
8. Өглөө бүр түүнийгээ ажилдаа явахад нь зөөлнөөр илбэн үнсэж, тэврэн үдэж байгаарай. Энэ нь мэдээж хайртын тань болоод таны тухайн өдрийн сэтгэл санаа, ажил байдалд гайхалтай өөрчлөлтийг мэдрүүлэх болно. Гэхдээ байнга нэг хэвийнээр биш өглөө бүрийг шинэлэг хэлбэрээр үдэж заншаарай.
9. Түүн рүүгээ залгаж орой түүнийгээ ирэхэд гайхалтай зүйлийг мэдрүүлэх болно гэсэн утга бүхий далд үгсийг шивнээрэй.
10. Заавал баяр ёслолын үеэр ч биш амьдралаа илүү утга учиртай, түүнийгээ гэсэн гэгээн хайраар бялхуулах гайхалтай гэнэтийн бэлгүүдийг түүндээ барьж байгаарай.
11. “Би чамдаа хайртай” гэсэн сэтгэлийн нандин үгээ уруулын будгаар угаалгын өрөөнийхөө толин дээр, түүнд харагдахуйцаар үнсэлтийн хамт бичиж үлдээх нь түүнд ямар санагдах бол?
12. Хамгийн гоё гарсан зурган дээрээ хайраа илэрхийлэн хөргөгчин дээрээ эсвэл түүний орны хажууд магадгүй ажил дээр нь ч юм уу тавиарай.

Ухаалаг эмэгтэйн зайлсхийдэг 5 зан чанар

Нэг.
Найз залуу, эр нөхрөө өөр бvсгvйтэй хардаж, уурлаж бухимдан хэрvvл маргаан vvсгэх. Хардалт бодитой байсан ч ухаалаг эмэгтэй юуны өмнө шалтгааныг нь олохыг чухалчилдаг.

Өгүүллэг

Мөрөөдлийн шинэ жил

Бушуухан хичээл тараасай хэмээн дотроо бухимдах тусам Анхилыг уурлуулах гэсэн мэт цаг хугацаа зогссон мэт нам гүм. Цагаа дахин хартал бараг 20-н минут дутуу байхаар нь доод уруулаа хазлан байж урдхан ширээнд суусан Сартуулыг харвал хажуудаа суусан охинтой түрүүний адил инээд алдан юу ч юм шивнэлдэн байлаа.

Хархулангийн бөгж (роман) Оршил

Мєнх хааны зарлигаар тємєр гахай жилийн намар Эх нутгаасаа гараад даруй 5 жил болж буй монголын баруун зvгийн их цэрэг арабын их цєлийг гатлан эртний тvvхт Дамаск хотын чулуун хэрмэнд тулжээ. Хєлєг морьдынхоо гvрээний судсыг ханаж цусыг нь шимсээр ангамал цєлийг арайхийн туулсан цэрэг эрс хотоос хараа дєнгєж хvрэх газрын баян бvрдийг тvшиглэн тэнхээжиж, арван гуравдахь єдрєє хотыг дайрсан авч сайтар бэлдэн бэхэлсэн араавын гол хvчин тєвлєрсєн хотын хэрэмнээс галт сум, галт бємбєгєєр харван эсэргvvцэж огтхон ч vл ойртуулах бєлгєє.

Sunday, October 18, 2009