Wednesday, October 21, 2009

Жуулчдад зориулсан 20 зөвлөгөө

Аялна гэдэг бол нэг талаасаа зугаатай хэрэг боловч зарим тохиолдолд уур ундууц ч хvргэнэ. Хэрвээ та албан томилолт, амралтаар ч юм уу эсвэл оюутан солилцооны шугамаар гадаадын улс орныг зорих гэж байгаа бол жижиг гэхгvй зvйлийг анхааралдаа авч сайн хэмнэлттэй байхад илvvдэхгvй.
 Одоо өгөх гэж байгаа зөвлөгөөний зарим нэг нь эрvvл мэндээ хамгаалах, аюулд өртөх байх талаар хэдэн зvйл хэлэх боловч гол санаа нь их мөнгө зарцуулахгvй хэрхэн аялж болох вэ гэсэн санааг хэлэхийг зорьсон юм. Мөнгөний нууц, бага зэрэг заль, аялж яваа хэнд ч гэсэн хэрэгтэй.

1. Бvх бичиг баримтаа хоёр хувилж ав.
Vнэхээр карт, паспорт, жолооны vнэмлэх зэрэг чухал зvйлvvдээ нэг хувь илvv хувилаад “сожичох”. Нэгийг нь гэртээ, найз нөхөд болон хөршийндөө орхиод нөгөө нь замдаа аваад гар. Тэгээд зочид буудалд буухаар бол бvх бичиг баримтаа тэндхийн сейфэнд хадгалуулах нь зөв. Хэрвээ гарч орох болвол эх баримтаа хувилуулсаныгаа биедээ аваарай даа. Тэр зууртаа л хэрэглэх бэлэн мөнгө маш багыг авч яв. Төлбөрийн картаа авсан бол сайн хямгадах хэрэгтэй шvv. Та хэдийд ч эд зvйлээ хаях, хулгайд алдана гэсэн золгvй тохиолдол байдгийг хэрхэвч мартаж болохгvй. Яахав буудлын сейфэнд ч итгэхгvй байгаа бол бvсэлдэг цvнх мэт нэг тийм хамгаалалт сайтай л эд худалдаж авч болох байх даа.

2.Нийтлэг маягтай хувцсла
Vндэсний хувцасаа гэртээ орхиорой. Ер нь тэнэг л биш бол би гадаадын хvн, өөр vндэстэн гэдгээ заавал мэдрvvлэх гээд байх шаардлагагvй. Ингэж явбал энэ нь таныг гадуурхах vзлээс ангижруулна. Олны дундаас онцгойроод ялгараад байхгvй хувцас л сонго. Мөн духан дээрээ би аялагч гэсэн бичиг наагаад явах юм бол нутгийн хулгайч таньд “хайр зарлаж” эхлэнэ шvv.

3.Тухайн орныхоо талаар сайн мэдээлэл ав
Энэ тал дээр таны хамгийн сайн туслагч интернет байх болно. Таны очих гэж байгаа орны сайт, форум, блог зэрэг бvх мэдээлэл нь байгаа шvv. Ялангуяа тухайн орны ёс заншил, нутгийн хэлний аялгыг мэдээд ядаж л “Баярлалаа”, “Сайн байна уу”, “Уучлаарай” гэдэг vгийг тогтоох хэрэгтэй.

4. Эрvvл мэнддээ анхаар
Эм тариа хэрэглэдэг бол тvvнийгээ авч явах шаардлагатай. Гэхдээ vvнд болгоомжтой хандах нь чухал. Учир нь зарим улс орнууд /жишээ нь Америк/ ямар эмийн төрлийн зvйл оруулдаггvй. Иймээс аюулгvй нь дээр гэж vзээд эмчээсээ шаардлагтай эмийн бичиг хийлгээд авахуулчих.

5. Аян замын даатгал хийлгэж бай
Онгоц, автомашин, галт тэрэг, усан онгоц бvр дугуйгаар хvртэл явахдаа заавал даатгал хийлгэх нь зохилтой. Амь насандаа халгvй байлаа гэхэд ядаж л ачаа солигдох, алдах зэрэгт эргээд тустай.

6. Эрvvл мэндийн даатгал худалдаж ав
Энэ маш чухал шvv. Анхандаа ч ингэх нь мөнгө vрсэн тэнэг хэрэг мэт санагдсан ч аялалын vед та өвдлөө гэхэд эмчилгээнийхээ зардлаас vгvйдээ л 500 доллар хэмнэнэ. Амь насаа алдсан тохилдолд ар гэрт чинь тvvнийг vндэслэн нөхөн олговор олгодог. Тэр даатгалын бичгийнхээ хуулбарыг гэртээ эсвэл буудалдаа vлдээчих.

7. Эд зvйлдээ анхаарал тавь
өөрийн биедээ авч яваа зургийн аппарат, видео камер, дуран, ноутбук зэрэг vнэтэй зvйлд чинь даатгал байвал хожим бас л хэрэг болно. Ялангуяа аль улсын хил дээр таны барьж яваа ноутбукийг хаанаас авсан дотор нь юу хадгалсан гээд шалгаж гардаг болсон шvv.

8.Шаардлагатай гэх утасны дугааруудыг тэмдэглэж ав
Хэрвээ таны vйлчлvvлдэг банк руу утасдах шаардлага гарвал та утасны дугаарыг тэмдэглэсэн байх хэрэгтэй. Мөн паспортаа гээлээ гэхэд элчин сайдын яамны утас нэн тэргvvнд хэрэг болно.

9. Олон улсын телефон ярианы карттай болж, цахилгаан шуудангийн энгийн хаяг нээлгэ.
Багамын арал дээр хар салхи шуурснаас хойш бvтэн зургаан сарын дараа гар утасны сvлжээ орж ирсэн. Хагас жилийн дараа шvv дээ. Тэр vед гадаад ертөнцтэй харьцах цорын ганц боломж нь энгийн утасны карт ашиглаж ярих л байлаа. Тэгвэл яг одоо танд тийм карт байна уу? Тэгвэл хэрвээ танд хэн нэгний электрон шуудангийн хаяг байгаа бол тэр картаар ч яах юм билээ. өдгөө олонх улс орон хамгийн хямд vнээр бие биетэйгээ холбогдох гарц бол Интернет юм.

10. Аялахаасаа өмнө маршрутаа гарга
Хэрвээ таныг “тэнэг, соёлгvй жуулчин” гэж хэлвэл ямар байх бол. Тэгвэл ингэж хэлvvлэхгvйн тулд тэр олон хvн, автомашины урсгал дунд орсон та маршрутаа урьдчилан тодорхой мэдэж байх нь зvйтэй. Нисэх онгоцны буудал, нийтийн унааны зогсоол, хотын газрын зураг гээд…

11.Замын зардал ба нэмэлт санхvvжилт
Аялалын vед биедээ тухайн орны мөнгөн тэмдэгтээс 300 доллартай тэнцэх хэмжээний мөнгөтэй явна. Тэгээд тvрийвчиндээ хэд хэдэн кредит болон дебет карт хийчих. Хэрвээ та нэгийг алдлаа эсвэл хаа нэгтээ мартлаа гэхэд нөгөөг нь хэрэглэнэ. Иймд тэдгээр карт болон мөнгөө өөр өөр найдвартай газарт хадгалаарай.

12.Танд vнэтэй чек хэрэгтэй юу гэдгээ сайн бодоорой
Зарим нэгэн нь ая тухаа бодоод vнэтэй чек хэрэглэдэг. Сvvлийн vед худалдаачид ийм чекийг их хэрэглэж байгаа. Тэгвэл ихэнх тохиолдолд нөхдvvд кредит картыг илvvд vздэг болоод байна.

13.Замд гарахаасаа өмнө картуудаа сайн шалгаарай
Хугацаа нь хэзээ дуусах дансанд хэд байгаа болон ПИН кодыг нь тусд нь тэмдэглэж ав.

14.Таны хэрэглэх картаар vйлчлэх банк байгааг судла
Тиймээс банкнаас тухайн оронд ийм картаар vйлчилгээ хийдэг эсэхийг лавлаад vзээрэй. Зарим нэгэн банк болон кредит компаниуд картаа өөр улс оронд хэрэглvvлэхийг зөвшөөрдөггvй юм.

15.Тухайн оронд картаар төлбөр хийхэд хэдэн хувийг суутгадагыг нь мэд
Зарим нэг картаас адил хэмжээний хувь суутгадаг. Гэхдээ сvvлийн vед улс орнууд нэмэлт татварын хувь гээчийг гаргаад ирсэн байгаа. Хэрвээ та мэдээлэл авч чадсан бол зөвхөн тэр ашигтай компаниараа vйлчлvvлэх нь таатай. Энд нэг зvйлийг хэлэхэд та тухайн орноос анхаарал татах хэмжээний бараа бvтээгдэхvvн худалдан авсан бол гаалиар гартлаа худалдаа хийсэн чекээ хаяж болохгvй шvv.

16.Мөнгөний бvсэлдэг цvнх
Энэ нь аялалд хамгийн тохирох мөнгөний сав. Ийм зvйлтэй байхад энд тэнд зvvрмэглэх, хулгайд шvvрvvлэх зэрэг зvйлээс айхгvйгээр хотын сайхантай танилцан алхалж болно. Мөн бас нэгэн цvнхийг та хvзvvгээрээ оруулаад зvvж болно. Тvvндээ бичиг баримт, карт, паспорт зэргээ нуугаад цамцан дотуураа хийчэх. Гэхдээ ийм төрийн цvнхнvvд тэгэж их мэдрэгдээд байдаггvй тул хааяа хааяа шалгаж байхад илvvдэхгvй.

17.Болгоомжтой байхад илvvдэхгvй
Аюулгvй байх талд дахиад хоёр зvйлийг зөвлөе. Цvнх, фото аппарат, зэрэг зvйлээ гартайгаа сайн холбож өгөх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд хулгайч юмыг чинь шvvрнэ гэсэн ойлголт байхгvй. Олон хvний хөл ихтэй газар хулгайчийн бай болох нь олон. Хэзээ ч эд зvйлээ галт тэрэгний тасалгаанд ч гэсэн орхиж гарч бай. Хулгайч ч тантай хамт зорчигч дvрээр яваа шvv.

18.Мөнгөний автоматаар аль болох vйлчлvvлэхгvй байх
Энэ аппарат Европод элбэг байдаг болсон. Энэ ч уг нь ашиглахад сайхан л эд. Картаа хийгээд л валютаа солиод авчихна. Тэгвэл vvнийг хэрэглэх нь тийм ч сайн сонголт биш бололтой. Учир нь тухайн валютын ханшыг мөнгөний машинд унагасан байдлаар байршуулдаг болсон тал сvvлийн vед хэд хэдэн удаа гарчээ.

20. Аль болох бэлнээр тооцоо хийхийг хичээ
Заримдаа худалдаачинд та картаар төлбөрөө хийхийг санал болгодог. Тэгвэл тэд кредит картаас чинь багагvй хувийн татвар авах гэж зvтгэнэ байх. Зарим нь ч бvр карт хэрэглэхгvй. Мэдээж та гудамжны худалдаачинд картаар тооцоо хийнээ гээд зогсоод байвал сонин л юм болох байх.

No comments:

Post a Comment