Wednesday, December 16, 2009

Ажил дээрээ найзтай байхын сайн, муу тал

Хамт ажилладаг найзтай байна гэдэг янз бүрийн л үр дагавартай байж болно. Сонголтыг та л хийнэ шүү дээ.

Сайн тал
Ажлын ачааллыг хамт даван туулна гэдэг сайхан. Өдөр тутмын ажил төдийгүй баяр ёслол, уулзалт үдэшлэгийг хамтдаа өнгөрөөх нь мэдээж хөгжилтэй.

Найзтайгаа санаа бодлоо хуваалцаж болно. Хөндлөнгийн хүний дүгнэлт, зөвлөгөө танд хамгаас чухал.

Дарга хэнд сайн, хэнтэй явдаг гэх мэтийн хов жив, хөнгөн яриаг хуваалцах найзтай байна гэдэг зугаатай.

Муу тал
Ажилдаа дарагдаад байхад оффисын найз дэмий ярих гэж орж ирдэг. Харилцан найр тавиагүй бол гомддог.

Хамтран гаргасан шинэ санааг итгэлтэйгээр өөрийн болгодог. Энэ талаар хурал зөвлөгөөн дээр ярьж, өөрийгөө мандуулах гэж зүтгэвэл битгий гайхаарай.

Албан тушаал ахих, ашигтай орон тооны тухай найз чинь түрүүлж мэдчихээд хэлэхгүй байх нь тохиолдлын бус асуудал.

Зан чанарын чинь сул тал хувийн амьдралын таагүй явдлыг хүртэл удирлдлага чинь мэдчихсэн үү гайхах хэрэггүй


No comments:

Post a Comment